loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ – 2025 | HuduuMN

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ – 2025

2025-10-22

Орон нутгийн үйлдвэрлэгч, хоршоод, малчдын төлөөлөлд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, төр-хувийн хэвшил-хоршооны хамтын ажиллагааг сайжруулах “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлэг Хангайн бүсэд эхэллээ. 

Хэлэлцүүлгээр Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх боломж гэх мэт мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ үеэр Хангайн бүсээс бэлтгэсэн зарим бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дэлгэн харууллаа. Үндэсний үйлдвэрлэгч “Булигаар” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Арилдий” ХХК-иуд арьс ширэн түүхий эдийг хоршоодоос худалдан авах, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Мөн сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин, хоршоологчдын төлөөлөл нийт 70 хүнийг чадавхжуулах сургалтад хамрууллаа.

Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ы Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Хангайн бүс, “Цагаан алт” ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.