Турк улсын Анталья хотод зохион байгуулагдаж буй 2025 оны өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын тамирчин, Спортын мастер Баянмөнхийн Эрмүүнзаяа бахдам амжилт үзүүллээ.
Тэрээр 1 өргийн өмнө аваргын болзол хангаснаар, дэлхийн тэмцээнд үндсэн төрлөөр хошой аварга болсон анхны Монгол тамирчин болж түүхэн амжилт бүтээв.
Эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа бахархалтайгаар өргөсөн Эрмүүнзаяадаа цаашдын амжилт, ялалтын баярыг хүсье!
