loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВИЙН 10 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВИЙН 10 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-09-25

Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв 10 жилийнхээ ойг тохиолдуулан Хангайн бүсийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Хангайн бүсийн нэгдсэн сургалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш нар болон 19 сумын Насан туршийн суралцахуйн нэгжийн Албан бус боловсролын багш нар хамрагдаж, 10 жилийн ололт амжилтаа хуваалцан, аймгууд хоорондоо харилцан сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.

  Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь 10 жилийн ойгоо угтсан бүтээлч ажлуудаа дүгнэж жилийн туршид хамтран суралцсан суралцагч нартаа “Гэрчилгээ” гардуулж, цаашид цар хүрээгээ 10 дахин нэмэгдүүлэхээр чиглэл тус бүрээр сургагч багш нарыг бэлтгэжээ.