Архангай аймгийн ЗДТГ-аас "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо"-той хамтран “Брайль цонх” төслийг 2026 онд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд Архангай аймаг дахь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан унших, бичих товгор үсгийн 3-н үе шаттай сургалтыг зохион байгуулах юм.
Орон нутаг дахь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсролын түвшинг сайжруулах зорилготой энэхүү сургалт нь тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, тусгаарлагдмал байдлыг багасгах ач холбогдолтой.

