loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр тохиодог олон улсын "Ахмадын өдөр"-ийг тэмдэглэн, Булган аймагтаа ажиллаж амьдарч, олон жил хөдөлмөр зүтгэлээ нутаг, эх орондоо зори

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН  АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр тохиодог олон улсын "Ахмадын өдөр"-ийг тэмдэглэн,  Булган аймагтаа ажиллаж амьдарч, олон жил хөдөлмөр зүтгэлээ  нутаг, эх орондоо зориулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ манлайлан ажилласан ахмадуудаа Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын "Жуух бичиг", "Баярын бичиг"-ээр шагнан урамшуулж, алдаршууллаа.