“ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ” ФОРУМЫН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймагт 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах “Төр-хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” форумын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтэц, барилгын салбарын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачлагыг орон нутагт хэрэгжүүлэх боломж, арга замын талаар танилцуулж, аймагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тус уулзалтаар форумын үеэр хэлэлцүүлэх хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, орон сууцны чиглэлийн төслүүдийг танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцов. Мөн хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүд форумд оролцож, хамтран ажиллахаар боллоо.
