Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий хүрээнд Дархан сумын анхан шатны тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 6–7-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо.
Дархан-Уул аймгийн Шатрын холбооны хүсэлтийн дагуу Дархан сумын ИТХ, Дархан сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн шатрын клубүүд хамтран тэмцээнийг бүх баг, хороодод нэгэн зэрэг явуулах юм.