loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛСЫН НАЧИН М.БЯМБАДОРЖИД 3 ӨРӨӨ ОРОН СУУЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ | HuduuMN

УЛСЫН НАЧИН М.БЯМБАДОРЖИД 3 ӨРӨӨ ОРОН СУУЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Дорноговь аймаг
2025-10-24 ~ 2025-10-25

 Дорноговь аймгийн Айраг сумын уугуул Мөнхжаргалын Бямбадорж Үндэсний их баяр наадамд 5 даван шөвгөрч, 18 жилийн дараа Монгол Улсын Начин цол хүртсэн амжилтыг өндрөөр үнэлэн Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл хамтран /2025.10.24/ Сайншанд сумын 7 дугаар багт байрлах “Мандах наран-5” хороололд 3 өрөө орон сууцны батламжийг гардуулан өгдлөө.