loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-22

 Өнөөдөр/2024.11.22/  аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргын албан тушаалд нэр дэвшигчийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг хянуулсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нарыг батламжиллаа.

           Сумын Засаг дарга нар албан тушаалдаа томилогдохдоо сум, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлж, иргэдийг ажилтай, орлоготой, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг цогцоор нь бүрдүүлж, төрийн бодлогын залгамж, чанарыг ханган мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлж, улс орны болон нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүй, сахилга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх үүднээс доорх үүргийг сахин биелүүлэхээ батлан илэрхийлж мөрдлөг болгон ажиллахаа батламжлав.