/2024.11.22/Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр 14 сумын шинээр сонгогдож, томилогдсон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх ажил, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэл өглөө.