АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Б.ЛХАГВАБААТАР 10 АЙМГИЙН ТӨВИЙН ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Төсөл хэрэгжүүлэх нэгж нь тухайн төслийн гүйцэтгэлтэй танилцаж, газар дээр нь нарийвчилан шалгаж, талбай дээр баригдсан барилга байгууламж, угсрагдсан тоног төхөөрөмж, нийлүүлэгдсэн бараа материалын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалтай танилцаж, чанарын түвшинг үнэлэхээр ирсэн тухай танилцууллаа.
Аймгийн төвд баригдаж буй дулааны станцын барилгад дутуу байгаа ажлыг тодорхойлох, ажлыг эрчимжүүлэх, цаашид шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцов.
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй гадна цахилгаан хангамжийн ажлын явцтай танилцлаа.