loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.  | HuduuMN

✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.

Говьсүмбэр аймаг

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА. 

Аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох журмыг 2021 оны 09 дүгээр сарын 07 ны өдрийн А/247 тоот захирамжаар баталж, 47 оюутанд 96,189,000 төгрөгийн тэтгэлэг олгоод байна. 

2025 онд оюутны тэтгэлэг олгох журмын шалгуурыг шинэчлэн, мөнгөн дүнг нэмэгдүүлэн 50.000.000  сая төгрөгийн төсвийг  баталсан. Шинэчилсэн журмаар:

-Орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа, төгсөх курсийн /сүүлийн 2 жил/,  сурлагын амжилт нь 2,5 дээш голчтой

- Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2 дахь заалтын хүрээнд зорилтот өрхийн гишүүн, сурлагын амжилт нь 80 /B/ ба түүнээс дээш голчтой, их дээд сургуульд шинээр элсэгч байхаар өөрчилсөн.

2025 онд нийт 17 оюутан хүсэлт ирүүлснээс журмын нөхцөл хангасан 6 оюутанд буцалтгүй тусламжид 12,000,000, 4 оюутанд 16,921,800  дэмжлэг буюу нийт 28,921,800 олгохоор шийдвэрлэж, батламжийг аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ өнөөдөр гардуулж, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үе тэнгийн залуучуудаа манлайлахыг хүслээ. Тус оюутнууд нь компьютерын сүлжээ, зүтгүүр, хүний их эмч, цахилгааны инженер, экологич,  эрхзүйч мэргэжлээр төгсөх болон шинээр элсэгчид байна. 

Тэтгэлгийн үлдэгдэл санхүүжилтийн хүрээнд тэтгэлэг олгохоор 14 хоногийн хугацаатай хүсэлтийг хүлээн авч байна.

 Хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 хүртэл