loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. | HuduuMN

ӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2024-11-22

“Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх” ажлын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж,
- Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтаар ажиллах хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан
• Татварын газрын Татварын улсын байцаагч Алтангэрэлийн Ариунгэрэл,
• Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргалын Гантуяа
• Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Газрын харилцаа, дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Батсуурийн Хорол
• Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Батбаярын Мөнхзаяа
• Татварын газрын Орлогын хяналт, суутган тооцоолол, буцаан олголт хариуцсан татварын улсын байцаагч Өлзий-Оршихын Сайнхүү
• Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Сүмбэр сумын газрын даамал Бордоржийн Шиймаа нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Мөн энэ үеэр мэргэшүүлэх багц болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн төрийн албан хаагчдад сертификат гардууллаа. Үүнд:
Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад хамрагдаж амжилттай төгссөн
- Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Батмагнайн Нямцэрэн
Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад хамрагдаж амжилттай төгссөн
- Умард говийн гүвээт халхын дундад сав газрын захиргааны мэргэжилтэн Баатарын Сарантуяа
- Умард говийн гүвээт халхын дундад сав газрын захиргааны мэргэжилтэн Нэргүйн Солонго
- Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Ядамжавын Мөнхзул
- Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батбаярын Чанцалдулам
- Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Хишигдоржийн Алтанцэцэг
- Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Даваадоржийн Номин
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж амжилттай төгссөн
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ургацын Занабазар
- Стандарт хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн Бүргэджанцангийн Гантуяа нарт мэргэшүүлэх багц болон дунд хугацааны сургалтын сертификатыг гардууллаа.