ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА.
2023. 09.13
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны А/70 дугаар тушаалаар аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгч иргэн малчид, жижиг дунд үйлдвэрийн ажилтнууд, ажил олгогч, ХАБЭА ажилтан нарт сургалт зохион байгуулах чиглэл ирүүлсэн.
Энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь “Хүний аюулгүй байдлын” академийн ХАБЭА-н сургагч багш, мэргэшсэн мэргэжилтэн, OHSAS 18001, ISO45001 стандартын тэргүүлэх аудитор, ХАБЭА-н Удирдлагын докторант О.Одбаяр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч, магистр Х.Чинзаяа нартай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулсан.
Сургалтад хөдөлмөр эрхлэгч иргэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгч, ажил олгогч, ХАБЭА ажилтан нарт нийт 32 аж ахуйн нэгж, байгууллагын 42 ажилтан албан хаагч, иргэдийн төлөөлөл хамрагдсан.
Сургалтаар ХАБЭА-н тухай үндсэн ойлголт, хууль эрх зүйн шаардлага, нийгмийн шаардлага, ХЭМАБ-н удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэлт, ач холбогдол ISO 45001 стандарт, хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэнд, мэргэжлээс шалтгаалах өвчин, хяналт шалгалтууд, анхаарах асуудал, ХАБЭА-н сургалт зохион байгуулах, заавар, зааварчилгаа өгөх тухай ойлголт, эрсдэлийн удирдлага гэх мэт сэдвийн хүрээнд мэдлэг олгож сургалтад хамрагдсан байгууллага, иргэдэд сертификат гардуулж ажилласан.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА.
2023-09-18
Төсөөтэй мэдээ