Ховд аймгийн баруун бүсийн сум буюу Алтайн өвөр говийн сумдад энэ сарын эхний арав хоногт 15.8 мм тунадас оржээ.
2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн цасны хээрийн хэмжилтээр Алтайд 8 см, Булганд 6 см, Үенч суманд 9 см зузаан цастай байна.
Сарын эхээр ихэнх суманд салхи шуургатай байсан ба салхины их хурд секундэд 11-26 метр хүрсэн гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Одоо ихэнх суманд мал хээлтүүлэх, мал оторлох, малд тарилга туулга хийх, хужир шүү бэлтгэх ажил үргэлжилж байна.
Алтай, Үенч, Булган суманд 6-9 см цас оржээ
2024-11-11
Төсөөтэй мэдээ
2024.11.23