loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр мэдээлэл түгээж байна | HuduuMN

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр мэдээлэл түгээж байна

2024-11-12

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2024 онд “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, төлөвлөгөө” баталсан.   

Үүний хэрэгжилтийг хангахаар "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант сумын тавдугаар цэцэрлэг дээр зохион байгуулж, суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчийн мэдлэгийг өргөжүүллээ. 

 Дээрх сургалтын чиглүүлэгчээр тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Батчимэг болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын зохион байгуулагч Ч.Уянга, хүүхдийн элч М.Оюунсүрэн нар ажилласан юм. 

Энэ үеэр бага насны хүүхдийн цогц хөгжлийн тухай ойлголт, хүүхдийг урамшуулан сайшаах аргаар хүмүүжүүлэх чиглэлээр ярилцсан ба Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулжээ.

Сургалтын үр дүнд оролцогчдын тав хүртэлх насны хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх мэдлэг ойлголт, эрх зүйн боловсрол дээшлэх юм.

Сургалтыг цаашид үе шаттай зохион байгуулж, 1000 эцэг, эх, асран хамгаалагчийг чадваржуулах зорилт дэвшүүлснээрээ онцлогтой. Өнөөдрийн сургалтад 50 гаруй хүн оролцлоо.