Энэ оны дөрөвдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт Ховд аймагт хоёр өдөр хэвийн үргэлжиллээ.
Энэ удаагийн шалгалтад оролцохоор Ховд аймгаас 170 иргэн бүртгүүлсэн юм.
Үүнээс 140 иргэн хуваарийн дагуу шалгалт өгснөөс 53 нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгүүлжээ.
Шалгалтыг энэ сарын 20, 21-ний өдөр зохион байгуулахад ямар нэгэн зөрчил, гомдол, санал гараагүй, хэвийн үргэлжилсэн гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.
Ийнхүү 2024 онд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн удаа зохион байгууллаа. Өмнөх гурван удаагийн шалгалтад 318 иргэн оролцсоноос 91 нь тэнцэж нөөцөд бүртгэгджээ.