Ховд аймгийн Мянгад суманд “Халзан бүрэгтэй” төсөл хэрэгжиж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК юм.
Тус компанийн үйл ажиллагааг иргэд эсэргүүцэж, нутгаа хамгаалах уриалга бүхий жагсаалыг олон удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд буюу өчигдөр болсон жагсаалд 1000 гаруй иргэн оролцсон гэх албан бус мэдээ бий
Дээрх асуудал, иргэдийн саналтай холбогдуулан зарим хуулийн заалтыг үндэслэн Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргажээ. Үүнд “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлж буй компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрлэсэн юм.