loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД БА БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ӨСӨЛТИЙН ХОЦРОГДЛЫГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран хөдөөгийн сумдын багийн эмч нарт зориулсан “Эх, хүүхдийн эрүүл мэнд ба бага насны хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг үнэлэх арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн өсөлт, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх арга зүйг эмч нарт эзэмшүүлэх юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа нар оролцож, мэдээлэл хийн амжилт хүслээ. Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ 2026 оноос багийн эмч нарыг БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-д нийгмийн эрүүл мэнд, анхан шатны эрүүл мэндийн чиглэлээр туршлага судлуулах, чадавхжуулах сургалтад хамруулах, гуравдагч шатлалын эмнэлэгт эрт илрүүлэг үзлэгт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд дутагдалтай байгаа багийн эмч нарын хангах бодлого барьж ажиллахаа илэрхийлэв.