loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 66 ИРГЭН ТЭНЦЛЭЭ  | HuduuMN

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 66 ИРГЭН ТЭНЦЛЭЭ

2024-11-21

Өмнөговь аймагт 2024 оны 4 дүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг 5 ээлжээр зохион байгуулж нийт 138 иргэн бүртгүүлснээс 118 иргэн буюу 85.5 хувь нь ерөнхий шалгалтад ирж  оролцсоноос Ерөнхий мэдлэгийн шалгалтад 76 иргэн буюу 64.41 хувь нь, Монгол хэл бичгийн  шалгалтад 74 иргэн буюу 62.71 хувь нь,  Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 66 иргэн буюу 55.93 хувь нь тэнцлээ.  

Ерөнхий шалгалтыг хамтран зохион байгуулсан аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Эрүүл мэндийн газар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төв, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Даланзадгадын Дулаан хангамж ОНӨААТҮГ, Өмнөговь аймаг дахь Мобиком салбар, аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар, ОНХА-ны ажилчид нийт 20 төрийн албан хаагч хамтран ажиллав.