Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, ЗДТГ-ын Цэргийн штабын санаачилгаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын түүхт 92 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн аюулгүй байдал, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, сурталчлах, эрүүл мэнд бие бялдар, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Бид мартахгүй” арга хэмжээг Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын байрлалд 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч, Б.Батбаатар, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Засаг даргын зөвлөлийн гишүүд, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөр, Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын захирагч, хурандаа О.Азхүү, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Я.Билгээ, Зэвсэгт хүчний 311 дугаар ангийн захирагч, хурандаа Ш.Гантулга, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Дүнжингарав, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Хүрэлсүх, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбат, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, хурандаа И.Азжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат, Хууль цаазын итгэмжит зөвлөх, аймгийн ерөнхий Прокурор Б.Баярхүү болон 27 сумын Засаг дарга нар оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж, Хилийн тухай хуулийн талаар мэдээлэл сонсож, “Мөнхөд дурсагдах баатрууд” музейн үзмэрүүдийг үзэж сонирхсон юм. Мөн 1945 оны Чөлөөлөх дайны талаар харилцан ярилцаж, хил хамгаалах байгууллагад ашиглагдаж байгаа зэвсэг, галт хэрэгсэл, албаны нохойн сургалтын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхон, Хилийн цэргийн төв агро паркийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд удирдах бүрэлдэхүүний дунд буудлага, дартсын тэмцээнийг зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд сум орон нутгийн удирдлагууд орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгж, төрийн цэргийн байгууллагуудтай хамтран сум орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахыг онцлоод аймаг, сумдын удирдлагууд цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл солилцсон юм.