БНСУ-ЫН ЖОННАМ МУЖИЙН БАРУУН БҮСИЙН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр БНСУ-ын Жоннам мужийн баруун бүсийн их дээд сургуулиудын холбооны харьяа Үндэсний Сүнчон Их сургууль, Сүнчон Жэиль коллеж, Чонг Ам коллеж, Чоннам Их сургуулийн Ёсу салбар, Жоннам мужийн гадаад оюутны зөвлөгөө өгөх төвийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймаг, муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааны тухай тэр дундаа боловсролын салбарт баримталж буй бодлого, оюутан, сурагч элсүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.