loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2026 ОНД ЗАВХАН АЙМАГ БАРУУН БҮСИЙН ТОГООЧДЫН УЛСЫН УРАЛДААН, ХООЛНЫ ФЕСТИВАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА | HuduuMN

2026 ОНД ЗАВХАН АЙМАГ БАРУУН БҮСИЙН ТОГООЧДЫН УЛСЫН УРАЛДААН, ХООЛНЫ ФЕСТИВАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-30

Улаанбаатар хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд болсон “Улсын аварга тогооч, зөөгч” шалгаруулах уралдаанд “Загасан нүд” рестораны ахлах тогооч Б.Алтансүх  “Орон нутгийн онцлог идээ, ундаа” төрөлд алтан цом хүртсэн байна. Энэ нь Завхан аймгийн түүхэнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй амжилт юм. Мөн “Хүүхдийн хоол” төрөлд Улиастай сумын 7 дугаар цэцэрлэгийн тогооч Х.Оюунбилэг уг уралдааны 3 дугаар байрт шалгарлаа. 

Уралдаанд амжилттай оролцоод ирсэн тогооч нар, аймгийн Тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Б.Одгэрэл нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзав. 

Аймгийнхаа онцлог хоол хүнсийг сурталчлах, брэнд хоол үүсгэх, хоол үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ирэх жил баруун бүсийн тогоочдын ажил мэргэжлийн уралдааныг аймагтаа зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Засаг дарга Г.Өнөрбаяр танилцуулав.

Мөн тэрээр аймгийнхаа сум бүрийг брэнд хоолтой болгох бодлогын хүрээнд Хоолны фестивал хийх талаар ярилцлаа.