Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Алдархаан сумын иргэдтэй уулзаж, хийсэн ажил, ирэх жилүүдийн төлөвлөлтөө танилцууллаа. Энэ онд Алдархаан сумын Чигэстэй багт иргэдэд үйлчлэх төвийн барилга бригдаж байна. Мөн хадлангийн талбай хаших ажил хийгдсэн. Сумын иргэд газрын хууль журам, сургуулийн заалны барилга, шатахууны хомсдол, өөр аймагт отроор явж буй малчдыг хөөж буй асуудал, сүүний үйлдвэр байгуулах, өвс тэжээл тариалах боломж зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Төсөөтэй мэдээ