"Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэхээр МУЗГ-ын тогтоол гарсан. Тус ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын чиглэл өгөх үүрэг бүхий аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 295 хоршоо 33 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Хурлаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, нэн түрүүнд тулгамдаж буй газрын асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж хоршоодтой холбогдож судалгаа гарган, сумдад ажиллах удирдамж, төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэрлэлээ.
Төсөөтэй мэдээ