Энэ сарын 3-13-ны өдрүүдэд Итали Улсын Жесоло хотод болсон дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн 23 дахь тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчдыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзлаа. Тус тэмцээнд:
“Цэцэн шонхор” клубыг үүсгэн байгуулагч, ОУ-ын хэмжээний мастер, дэлхийн аварга, цагдаагийн ахмад С.Будхүү 72 кг-ын жинд алтан медаль,
Шавь Б.Нэргүй хүрэл медаль,
14-15 насны 50 кг ,хосен сүл ( болзолт тулаан), багийн онцгой чадвар зэрэг 3 төрлөөр О.Мөнххүслэн хүрэл медаль,
14-15 насны хосэн сүл төрөлд Н.Цагаадай хүрэл медаль хүртсэн юм. Тамирчдын тэмцээнд оролцоход аймгийн ЗДТГ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
Нийт 84 орны 1200 тамирчин оролцсон уг тэмцээнээс ганзага дүүрэн ирсэн багш, шавь нарт аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр баяр хүргээд, ирэх жилүүдийн төлөвлөлт, “Спортын сэргэн мандалт” бодлогын хүрээнд тэмцээн уралдаанд оролцох санхүүжилтийг шийдвэрлэнэ гэлээ.