Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр VI Дилав хутагт Данзанламэд, Жонс Хопкинс их сургуулийн багш доктор Кунчок Доржээ, Эрүүл мэндийн яамны Сүрьеэ судлалын зөвлөлийн дарга Н.Наранбат болон “Дилов хутагт сан”, “Зуун дамжсан нөхөрлөл” төслийн багийнхныг хүлээн авч уулзав.
“Дилов хутагт сан”-ийн санаачлагаар аймгийн ЗДТГ, Джонс хопкинс их сургуулийн Сүрьеэгийн судалгааны төвтэй хамтран "Сүрьеэгүй Завхан" төслийг Завхан аймагт хэрэгжүүлж эхэлж байна.
Мөн шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулсан "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжиг, Дилав хутагт Жамсранжав Монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан “ЗУУН ДАМЖСАН НӨХӨРЛӨЛ” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу 10 дугаар сарын 29-ны өдөр болно.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр эдгээр арга хэмжээнүүд болон “Дилов хутагт сан”-тай цаашид хамтран хэрэгжүүлэх шашны аялал жуулчлал, эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн талаар ярилцлаа.