loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА | HuduuMN

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА

2024-11-15

Хурлыг аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих нар удирдан явуулж байна.

Хурлын эхэнд аймгийн гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн ОБГ-ын орлогч, дэд хурандаа Х.Баярсайхан танилцууллаа. 

Хурлаар “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг танилцуулахаас гадна зөвлөлүүдийн 2025 оны төлөвлөгөөг танилцуулж, санал авч батлах, шийдвэр зөвлөмж гаргах асуудлуудыг хэлэлцэнэ.