loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“РУССКИЙ ДОМ”-ЫН САЛБАР ЗАВХАН АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН СУРАГЧДЫГ УРАМШУУЛЛАА | HuduuMN

“РУССКИЙ ДОМ”-ЫН САЛБАР ЗАВХАН АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН СУРАГЧДЫГ УРАМШУУЛЛАА

2025-10-28

ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төвийн “Русский Дом” төв, Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дарга Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай хамтран зохион байгуулсан уг уралдаанд: 

Улиастай сумын Дэвшил сургуулийн 12б ангийн сурагч Э.Будмаа, 

МУИС-ын Ахлах сургуулийн 12б ангийн сурагч Н.Энхжаргал, Дэвшил сургуулийн 12а ангийн сурагч Б.Түмэнжаргал, 

ЖЦС-ын 12г ангийн сурагч Г.Бат-Ундараа, 

Дэвшил сургуулийн 12в ангийн сурагч Н.Наранцэцэг нар дуу, шүлэг, “Оюуны довтолгоо” төрөлд багаараа тэргүүн байр эзэлжээ.

Эдгээр сурагчид болон бэлтгэсэн багш Л.Оюунцэцэг нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч дараагийн тэмцээнд оролцох санхүүжилтийг шийдвэрлэхээ хэллээ.

Нийт 5 аймгийн 6 багийн 30 гаруй хүүхэд оролцсон уг тэмцээнд амжилт гаргаад ирсэн дээрх сурагчид ОХУ-д хүссэн сургуульдаа суралцах эрхээр шагнагджээ.