Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.10 заалтын дагуу сумын ИТХ-ын хуралдааны 2024 оны 03 дугаар тогтоолоор төсөл сонгон шалгаруулах товыг 10 дугаар сарын 08-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд зарлаж төсөл сонгон шалгаруулах хороонд нийт 3 хоршооны төслийг хүлээн авсан.
Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
1. Ирүүлсэн хоршооны төслүүд нь “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5 дугаар зүйлийг хангаагүй тул төсөл сонгон шалгаруулах товыг дахин зарлуулах.
2. Төсөл ирүүлсэн 3 хоршоонд албан бичгээр хариуг өгөх.