ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
Тус зөвлөгөөний зорилго нь Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “ Иргэдийг хил хамгаалалтад оролцуулах журам”-ыг хэрэгжүүлж, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх юм.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Хилийн 0277 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Дашдорж болон зөвлөлийн гишүүд оролцож байна.
Зөвлөгөөнөөр Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, ажлын тайлан, 2025 онд хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөг хэлэлцэнэ.