Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой арга хэмжээг 2024 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулав.
Гадаад болон улс, бүс нутаг, аймагт үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож аймаг, сумын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан, ажлын байраа нэмэгдүүлж, инноваци, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи шинээр нэвтрүүлж, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлсэн, 6 аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүллээ.
Баялаг ХК, Мөнхөд мандаг ХХК, Булган сор хишиг ХХК, Хадан суурь мөнх ХХК, Ургана ноос ХХК, Энэрэлт байгаль ХХК-ууд шалгарч тус бүрт 500,000 (таван зуун мянган) төгрөгийн батламж гардуулав.