Энэ оны тавдугаар сарын 18-аас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад “Залуу удирдагч” сэдэвт богино хугацааны сургалт болж, 13 орны 72 оролцогчийг хамруулжээ.
Тус сургалтад Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн сангийн хэлтсийн дарга Л.Уранбилэг оролцож, сертификатаа гардан авсан юм.
Энэхүү сургалт нь оролцогчдын удирдах ур чадварыг хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэг мэдээллээр хүрээгээ тэлэхэд чиглэсэн байна.
Энэ үеэр Санхүү, төрийн сангийн сангийн хэлтсийн дарга Л.Уранбилэг сургалтын хугацаанд олон орны залуустай танилцаж, харилцан туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны үндсийг тавьсан нь онцлох ач холбогдолтой байсныг онцлон, цаашид сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ажил үйлсдээ бодитоор хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
See less