loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭМГЭНЭЛ БАТ-ОЧИРЫН БАТМӨНХ /1932-2026 он/ | HuduuMN

ЭМГЭНЭЛ БАТ-ОЧИРЫН БАТМӨНХ /1932-2026 он/

2026-06-04

Говь нутгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулан ирсэн төр нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын депутат асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бат-Очирын Батмөнх 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр таалал төгсөж Дундговьчууд бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Бат-Очирын Батмөнх нь Дундговь, Өлзийт суманд төрсөн. 1972 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцан төгссөн. 

Б.Батмөнх нь 1956-1958 онд Дундговь аймгийн Буянт-Овоо сумын ХДХГЗ-ны нарийн бичгийн дарга, захиргааны орлогч дарга, 1959-1961 онд Буянт-Овоо сумын “Дайчин нөхөрлөл” нэгдлийн орлогч дарга, 1961-1963 онд Өндөршил сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1964-1991 онд Өндөршил, Говь-Угтаал, Луус суманд сум, нэгдлийн дарга, 1991-1994 онд Луус сумын “Шинэ хөдөлмөр” компанийн даргаар 40 гаруй жил ажилласан. Тэрээр 1990 оны БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын   депутатаар сонгогдож Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан эрхэм хүмүүн байлаа.

Түүний гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монгол Улсын “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Төр нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын депутат асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бат-Очирын Батмөнхийн эгэл даруу, хүнлэг, хөдөлмөрч, ажилч хичээнгүй, зарчимч, тууштай зан төрх нь Дундговьчууд бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллаж байсан хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 
See less