loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОРИН ПАРАДЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ | HuduuMN

МОРИН ПАРАДЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

2026-06-04

“Дэлхийн адуу”-ны өдрийг тохиолдуулан зохион байгуулах “Морин парад”-д аймгаа төлөөлөн оролцох бэлтгэл ажлыг хангах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/207 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн хурлыг ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар ахалж явууллаа. Хурлын үеэр тэрээр “Дэлхийн адуу”-ны өдрийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь Монголын нүүдэлчин ахуй, өв соёл, уламжлалт ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээс гадна олон улсын хэмжээнд сурталчлан таниулах чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн хурлаар нэгдсэн хөтөлбөр, “Морьтны соёлын хүрээ”, “Морин парад” зэрэг үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, оролцоог хангах асуудлыг танилцуулж, холбогдох байгууллагуудын санал, зөвлөмжийг  танилцууллаа. 

Түүнчлэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, оролцогчдын бэлтгэл, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм. 
See less