Дундговь аймаг Өлзийт сумын ЗДТГ
Монгол ахуй, үндэсний өв соёл, морин уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Морьтой монголжин” арга хэмжээ Өлзийт суманд боллоо.
Арга хэмжээнд 18 бүсгүй морьтой оролцож, морь унах ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөв. Үйл ажиллагааны нээлтийн үеэр морьтон эмэгтэйчүүдийн сүрлэг парад жагсаж, үндэсний хувцас, морин тоног хэрэгслийн өнгө үзэмжийг олон нийтэд толилуулсан юм.
Мөн ойрын зайн уралдаан, буухиа тэмцээн, ташуур шүүрэх зэрэг үндэсний спортын төрлүүдээр оролцогчид өрсөлдөн, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорив. Тэмцээнүүд өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөв.
Түүнчлэн өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн, үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүдийн дунд “Морьтой монголжин” шалгаруулж, Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниуллаа.
Тус арга хэмжээ нь морин спортын уламжлалыг хадгалан хөгжүүлэх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болов.
See less