loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ | HuduuMN

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2026-06-04

Сайнцагаан сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 2025 онд Олдох Мандал, Мандал Ажнай, Грийн Норт, Итгэлт Ахан Дүүс, Баян Сайхан Онги Ээж, Элбэг Булаг Шанд, Говийн Ганган Эрвээхэй, Тод Гэгээ Урлан зэрэг 8 хоршоонд нийт 755.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сайнцагаан сумын Хүнс, жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн гишүүдтэй хамтран тус сангийн үйл ажиллагаа болон зээлийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Ажлын хэсэг зээл авсан хоршоодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн хэрэгжилт, хөрөнгийн зориулалтын ашиглалт, ажлын байр бий болгосон байдал, үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч ажиллав.

Энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээ нь Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хоршоодын тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байна. 
See less