Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд сум, орон нутгийн иргэдэд зориулсан Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтаар бүс нутгийн хөгжил, байгаль орчны тулгамдсан асуудал, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжууд болон COP17-д орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх талаар хэлэлцлээ.