loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НЭГДСЭН ШУУРХАЙ: (2026.06.08) | HuduuMN

НЭГДСЭН ШУУРХАЙ: (2026.06.08)

2026-06-09

НЭГДСЭН ШУУРХАЙ: (2026.06.08)

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо. 

Нийт 42 байгууллагаас 33 нь оролцож, ирц 78.57% хувьтай байв.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 8 үүрэг даалгавар өглөө. Тухайлбал:

- Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл дээр холбогдох хэлтэс агентлагууд хяналт тавих.  

- 2026 оны эхний хагас жилийн тайланг гаргаж, хуваарьт хугацаанд ирүүлэх. 

- Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд хэлэлцүүлэх 13 асуудлын боловсруулалтыг сайжруулж, тогтоосон хугацаанд ирүүлэх чиглэл өгсөн.

Өмнөх (2026.05.25) шуурхайн 11 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 80.92%-ийн гүйцэтгэлтэй.