“КӨК ҚАША” төсөл
Иргэдийн амралт, спорт, чөлөөт цагийг дэмжсэн орчин үеийн ногоон байгууламж
Төслийн үндсэн үзүүлэлтүүд
Газрын хэмжээ: 25–30 га
Ногоон байгууламж: 15,000–20,000 мод, бут сөөг
Явган болон дугуйн зам: 5–8 км
Спортын бүсүүд:
• Хөл бөмбөгийн талбай
• Сагсан бөмбөгийн талбай
• Гүйлтийн зам
• Фитнесс болон идэвхтэй амралтын талбай
Гэр бүлийн амралтын бүсүүд:
• Хүүхдийн тоглоомын талбай
• Зугаалга, амралтын ногоон бүс
• Соёл, олон нийтийн арга хэмжээний талбай
Экологийн шийдэл:
• Усалгааны ухаалаг систем
• Усны байгууламж, ландшафтын тохижилт
• Хотын дулааны арлыг бууруулах ногоон коридор
Төсөвт өртөг:
10-12 тэрбум төгрөг
(2025–2026 оны зах зээлийн үнэлгээгээр)
Хүлээгдэж буй үр дүн
Хотын ногоон байгууламж нэмэгдэнэ
Агаарын чанар сайжирна
Иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг дэмжигдэнэ
Өлгий хотын өнгө төрх, үнэ цэнэ өснө
“Ногоон хот – Эрүүл иргэн – Тогтвортой хөгжил”
Энэ бүтээн байгуулалтын ажлыг хөрөнгө мөнгийг
1. Аймгийн төсвөөс 30%
2. Аж ахуйн нэгжүүд 40%
3. Ард иргэдийн санаачлага дэмжлэгээр 30%
2027-2028 онуудад хийж хэрэгжүүлье.
Та бүхний санал, дэмжлэг чухал
