loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ 2026 ОЛОН УЛСЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА | HuduuMN

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ 2026 ОЛОН УЛСЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-05-20

“Монголын Ипотекийн Корпораци” (МИК) ХХК-ийн 20 жилийн ойн хүрээнд Орон сууцны санхүүжилт 2026 Олон улсын форумыг Улаанбаатар хотод 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулна.

Форумаар Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд хөгжүүлэхэд олон улсын туршлагатай уялдуулах, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ боломжуудыг нээхэд чиглэх юм. Форумын хүрээнд:

“Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”,

“Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага, геополитикийн нөлөөлөл”,

“Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийн хөгжил”

сэдвүүдийн хүрээнд олон улсын экспертүүдийн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөнө.

Дэлгэрэнгүйг:https://mik.mn/mn/m299/news1619

#мик 

5.jpg 725.18 KB