loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ 1-Р БАЙРТ, ИТХ 3-Р БАЙРТ ТУС ТУС ШАЛГАРЛАА | HuduuMN

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ 1-Р БАЙРТ, ИТХ 3-Р БАЙРТ ТУС ТУС ШАЛГАРЛАА

2026-06-08

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор зохион байгуулагдсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т улсын хэмжээнд нийт 4,866 байгууллага хамрагдаж, дундаж үнэлгээ 83.6 хувьтай дүгнэгдсэн байна.

Энэхүү улсын хэмжээний үзлэгээр Баянхонгор аймаг өндөр амжилт гаргаж, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3 дугаар байрт,

21 аймгийн Засаг даргын Тамгын газраас Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар 1 дүгээр байрт тус тус шалгарсан  амжилтыг үзүүллээ.

Энэ нь архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, удирдлагын дэмжлэг, нийт албан хаагчдын хариуцлагатай, идэвх санаачилгатай хөдөлмөрийн үр дүн юм.

Иймд энэхүү амжилтыг бүтээлцсэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон нутгийн захиргааны бүх байгууллагын удирдлага, албан хаагчид, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөө