нээд баяслаар бялхсан энхрий бяцхан үрс, энэрэлт ээжүүд дээ эх үрсийн баярын мэнд хүргэе.
Баянхонгор аймаг Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Хүүхдийн баярыг ”Өнөөдрийн боловсрол маргаашийн хөгжил" уриан зохион байгуулж байна. Эх үрсийн баярыг нээж аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Э.Энхбат хүүхэд багачууд даа мэндчилгээ дэвшүүлж, хүүхдийн авьяаслаг уран бүтээлч хүүхэд багачууд урлагийн тоглолтоо өргөн барилаа.
Энэ үеэр Хонгорын хүүхэд хөтөлбөрийн шилдэг анги, хамт олон аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авав.
Зохион байгуулагчдын зүгээс эх үрсийн баярын хүрээнд төв замын хөдөлгөөнийг хааж автомашингүй өдөр болгосон бөгөөд талбай дээр олон төрлийн өртөөгөөр аялах боломжийг хүүхэд багачууд даа олгож байгаа юм.
Баянхонгор сумын хэмжээнд хүүхдийн паркууд хүүхэд багачууд аа хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байна