Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд олон хүүхэд төрүүлж өсгөн, эх хүний ариун нандин үйлсээрээ үр хүүхдээ зөв төлөвшүүлэн хүмүүжүүлж, гэр бүл, нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй Баянхонгор аймгийн 359 ээж "Алдарт эх" нэг, хоёрдугаар зэргийн одонг эх үрсийн баярын өмнө хүртэж байна.
2026 онд алдарт эхийн одон хүртэж буй Баянхонгор аймгийн ээжүүдээс хамгийн залуу нь Жаргалант сумын иргэн Алтангэрэлийн Чаминчулуун 25 настай, хамгийн ахмад нь Баянхонгор сумын иргэн Дамбын Дулмаа 79 настай ээж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож буй Баянхонгор аймгийн алдарт эхийн одонгоор шагнагдсан ээжүүд дээ халуун баяр хүргэе