loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НОМГОН ХАЙРХНЫГ ТАХИВ | HuduuMN

НОМГОН ХАЙРХНЫГ ТАХИВ

2026-06-08

Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт  Гон Гандан Дэдлин хийдийн лам хуваргуудын хамт нутгийн шүтээн Номгон хайрхан уулаа тахих ёслолыг өнөөдөр буюу зуны эхэн сарын шинийн 15 билэгтэй, Бурхан багшийн их дүйчэн өдөр үйлдэж, газар лусаа аргадан цэнгүүллээ. 

Тахилгын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, Баянхонгор сумын удирдлагууд оролцон аймаг орон, ард олноо даатгаж оролцов. 

Баянхонгор хотын зүүн зүгт орших Номгон хайрхан уул нь далайн түвшнээс дээш 2044 метр өндөрт өргөгдсөн “Хэвтэж буй охин барын дүртэй” догшин хайрхан юм. Монголчууд эрт дээр үеэс догшин сүрлэг хайрханаа “НОМХОН” хэмээн аргадан хүндэлж ирсэн нь хожмоо авиа зүйн өөрчлөлтөд орж, Номгон гэгдэх болжээ.

Сүлдэн тэнгэрийн тахилгат Номгон хайрханыг аймгийн ИТХ-ын хурлын тогтоолоор аймгийн тахилгат уул болгосон билээ.  

Номгон хайрхан уулыг тахих ёслолын бэлтгэл ажлыг Баянхонгор сумын ЗДТГ-ын хамт олон хариуцлаа. 

САЙН ҮЙЛСИЙН ҮР ШИМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ