2011.03.31-ний өдрөөс хойш нас барсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 130 мянга гаруй иргэний хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид 2026 оны 6-р сарын 1-ээс эхлэн өвлөн авна.
Тодруулбал иргэдийн өвлүүлэх эрх нээгдэж, нас барсан 132,203 иргэний хувьцаа, ногдол ашиг хууль ёсны өвлөгчид шилжинэ. Компанийн нийт хувьцааны 0.9% буюу нийт 110.9 сая ширхэг хувьцаа өвлөгдөнө.
Нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашиг өвлөгдөхөөр байгаа бөгөөд нэг өвлөгчид дунджаар 552 мянган төгрөг ногдох аж. Өвлүүлэх ажил бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ.
Танд 5 алхам бий. Эхний алхам 158989 тусгай дугаарт нас барсан иргэний РД-ийг кирилл том үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ шалгана.
