loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ДЭЭВРИЙГ ЯАРАЛТАЙ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА | HuduuMN

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ДЭЭВРИЙГ ЯАРАЛТАЙ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

2026-06-09

Аймгийн Гэрлэх ёслолын ордны дээвэрт ихээхэн хэмжээний нуралт үүсжээ. Социализмын үед аж ахуйн аргаар баригдсан тус барилгын дээвэр нь олон жилийн хур бороо, цасанд элэгдсэн, арматур нь даац авах чадваргүй болж зэвэрч хугарсны дээрээс өнгөрсөн өдрүүдэд хүчтэй салхи шуурга олон давтамжтай гарсны улмаас нуралт үүссэнийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, яаралтай дээврийг буулгаж, орчин үеийн стандартын дагуу дахин сэргээн засварлахаар шийдвэрлэлээ. 

1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад орж 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжиж байсан тус ордныг 2022 онд төр буцаан авч засвар үйлчилгээ, гадна тохижилтыг бүрэн хийж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан билээ.