өр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Говь-Алтай аймаг 2026 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, өрхийн болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, авто тээвэр, барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД – 2026” арга хэмжээ 2026 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдана.
✅ Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид
✅ Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
✅ Бизнес эрхлэгчид
✅ Иргэд, аж ахуйн нэгжүүд
✅ Авто тээврийн болон барилгын салбарын төлөөллүүд
БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД–2026
2026-06-08
Төсөөтэй мэдээ
