Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран хүүхэд, өсвөр үеийнхний мэдээллийн боловсрол, манлайллын ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Би манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Гурван өдрийн танхимын сургалтын агуулга нь онол, практикийг хослуулсан хэлбэрээр явагдах бөгөөд нийт сургалтын 70 хувь нь дадлага, 30 хувь нь онолын хичээлээс бүрдэнэ. Сургалт нь тоглоомчилсон, оролцоонд суурилсан арга зүйгээр зохион байгуулагдаж, оролцогчид гар утас болон дижитал хэрэгсэлд тулгуурласан олон төрлийн практик даалгавар, бүтээлч ажлыг гүйцэтгэх юм.
Хөтөлбөрт хамрагдсан “ХУРДАН” клубийн гишүүд зөвхөн өөрсдийн мэдээллийн боловсрол, цахим ур чадварыг хөгжүүлэхээс гадна үе тэнгийнхэн, найз нөхөд болон гэр бүлдээ зөв мэдээлэл түгээх, цахим орчинд хариуцлагатай оролцох дадлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах “цахим элч”, залуу манлайлагчид болон төлөвших ач холбогдолтой.
“БИ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХУРДАН” КЛУБИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА
2026-06-03
Төсөөтэй мэдээ







