Тус цогцолборт Бурхан Халдун хайрхны овооноос төлөөлүүлэн чулуу авч ирэн овоо босгож, овоон дээр нь хараа ихт, дөрвөн хөлт хар сүлдээ залсан нь Чингис хааны онгон, хаад язгууртнуудынхаа хоригийг бас Бурхан Халдун хайрхнаа хамгаалуулсан утгатай. Цогцолборын гол хэсэгт Их Монгол Улсыг бэлгэдсэн 12.06 метр өндөр хөшөө сүндэрлэх бөгөөд тус хөшөө дөрвөн хэсгээс бүрдэж байна. Хамгийн доод талын суурь хэсэг Евроазийн өргөн уудам газар нутагт түгэн дэлгэрсэн буган чулуун хөшөө болон монгол нутгийн хадны зургийн гол дүрс зургуудыг оруулсан байх бөгөөд энэ нь бидний өвөг дээдсийн төрт улсын түүх гурваас илүү мянган жилийн түүхтэй болохыг бэлгэдсэн хэрэг. Түүний дээдэх хэсэгт Модун хааныг дүрсэлж, түүний хэлсэн “Газар бол улсын үндэс” гэх гэх бичээстэй, нөгөө талд нь Бөрт чоно, Хоа Марал Бурхан Халдунд ирж нутагласан түүхийн өгүүлэмжтэй, нөгөө талд нь Алан гоо эхийн таван хөвгүүний эв нэгдлийг бэлгэдсэн үйл явдлын өгүүлэмж оруулсан нь Чингис хаан болон Их Монгол Улсын үндэс суурийг бэлгэдсэн байна. Түүний дээд талын баганат хэсэгт тойроод Чингис хааны бага наснаас эхлээд их хаан ор залгасан түүх, есөн өрлөг жанжид, түүний хар, цагаан сүлд их шүтээнийг нь дүрсэлжээ. Харин хамгийн дээд дөрөв дэх хэсэгт Чингис хааны онгин тамга дээрээ нар, сар, галтай, дунд нь цагаан шонхор шүтээн шувуу орж суусан байдлаар дүрсэлсэн нь монгол үндэстний чухал бэлгэдэл, шүтээнүүдийг бүрэн дүүрэн оруулсан урлагийн хосгүй сайхан бүтээл болжээ
705859706_1397155892516087_4512988553008005409_n.jpg 105.75 KB